“Бадачи Трейд” ХХК нь 1991 оны 12-р сард байгуулагдаж худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1994 оны 11-р сараас тавилгын худалдаагаар дагнан ажиллах болсон. Анх тавилгын худалдааг Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвд 40 м.кв талбай түрээслэн эхэлсэн бол өнөөдөр бид өөрийн “Топмебель” дэлгүүртээ гэр ахуй болон албан тасалгааны тавилга тоноглолын худалдааг эрхэлж жилээс жилд барааны эргэлт, нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дагалдах үйлчилгээг бий болгон хөгжүүлж тухайн салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэх байр сууриа баттай хадгалсаар ажиллаж байгаа томоохон дэлгүүрүүдийн нэг юм. 

     “Бадачи Трейд” ХХК нь 1999 онд 4500 м.кв худалдааны талбай бүхий шинэ барилгыг Европын стандартаар бариулж, 2007 онд тус барилгадаа өргөтгөл хийж өнөөдөр нийт 6500 м.кв гаруй худалдааны талбай, 11500 м.кв гаруй өөрийн дулаан ба хүйтэн агуулахтай болсон.

   “Топмебель” дэлгүүр нь нийт 60 гаруй ажилчидтай, Итали, Бельги, Испани, Чех, Түрк, Сингапур, БНХАУ зэрэг гадаадын 15 орны 50 гаруй үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллаж 4000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж байна. Мөн түүнчлэн худалдан авалтын эрэлт хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагыг хэрэглэгчиддээ хүргэх үүднээс жил тутамд олон улсын түвшинд зохион байгуулагддаг тавилгын төрөлжсөн үзэсгэлэнд жилд 2-3 удаа оролцож шинийг эрэлхийлж, шинэ нэр төрөл, бараа бүтээгдэхүүнийг өргөн нэвтрүүлдэг.

   Манай дэлгүүр нь албан тасалгааны, зочны, унтлагын, хүүхдийн, галын өрөөнүүдийн тавилга, буйдан, хивс хивсэнцэр, гэрэл чийдэн, зураг, чимэглэл, хөшиг гэх мэт бараануудыг импортлож байна. Бид орчин үеийн дэвшилтэт технологоор бүтээгдсэн тавилгыг сонгох, хэрэглэгчдийн сонголтонд мэргэжлийн хэмжээнд зөвлөгөө өгч туслан, чанарын өндөр түвшинд үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.